Dark Light
Нийгэм | 2023-12-04

Үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 23

2023.12.05 / МЯГМАР ГАРАГ

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХАРАГЧИН ГАХАЙ САРЫН

НЭГ ЦАГААН УЛААГЧИН ТАХИА ӨДӨР

Үс засуулбал: Эд эдлэл, идээ ундаа олдоно

Наран ургах, шингэх: 08.25-17.00

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Уул

Аргын тооллын 12 сарын 5, Ангараг гараг. Билгийн тооллын 23, Бага морь одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 25 минутад мандан, 17 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19