Зэвсэгт хүчний 256 дугаар ангиас Өвөрхангай аймгийн Төв номын сантай хамтран “Номтой нөхөрлөсөн цэргийн хүү” аяныг өрнүүлж эхэллээ. Энэ нь хугацаат цэргийн алба хаагчдыг сургалт бэлтгэлийн бус цагаар ном унших дадлыг нь нэмэгдүүлж буй хэрэг юм. Төв номын сангийнхан тус ангид номын үзэсгэлэнгээ дэлгэж, хугацаат цэргийн алба хаагчдад уншлагын карт нээж, уншихыг хүссэн номыг нь хугацаатай олголоо. Мөн “АХА” тэмцээнийг явууллаа.
Номын сангийн захирал Л.Анхбаяр “Ном уншдаггүй хүн нэг л амьдралаар амьдардаг бол ном уншдаг хүн мянган хүний өмнөөс амьдарч үзнэ”, “Ухаан далай номоос эхтэй”, “Эдээр биеэ чимэхээр эрдмээр чим”, “Харанхуй цээжтэй хүн" гэдэг нь ном уншдаггүй хүнийг хэлнэ. Номд дуртай хэн бүхэнд манай үүд хаалга нь нээлттэй" гэв.
АДМИН








Нийгэм




