Dark Light
Нийгэм | 2023-12-05

"Баавгайн хөндий" баримтад киног олон нийтэд толилуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол орны онгон дагшин байгаль, түүнийг хамгаалж буй байгаль хамгаалагчийн тухай өгүүлсэн “Баавгайн хөндий” баримтат кино 20 удаагийн цом, шагналуудыг хүртжээ. Киног бүтээгч Францын найруулагч Хамид Сардар-Афхами уг киногоороо олон улсын кино сонирхогчдын анхаарлыг татаж, шилдэг бүтээлээр дэлхийн нэр хүндтэй Festival international du film et livre d’aventure de la rochelle, Festival international du film ornithologique de mйnigoute, Le grand bivouac, Matsalu international nature film festiva, Alpin film festival, Jackson wild media awards зэргээс шагнал хүртээд буй юм. 

Таван тивийн ойн санг хүн төрөлхтөнд өвлүүлэн үлдээхийн төлөө тэмцэж яваа байгаль хамгаалагчдын амьдралаас сэдэвлэн бүтээсэн уг киноны гол санаа нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бид юу хийж чадах вэ гэсэн асуултад хариулт эрэлхийлж, хүн төрөлхтөнд, ялангуяа шийдвэр гаргагчдад байгаль хамгаалалд анхаарлаа хандуулахад нөлөөлөл үзүүлэхэд чиглэсэн. Францын ARTE TV-н найруулагч Хамид Сардар ерөнхий найруулгыг хийж, Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх гол дүрийг бүтээсэн уг кино эгэл амьдралын үнэн төрх, онгон байгалийг харуулснаараа олны анхаарлыг татаад байна. Монгол орны байгаль зохисгүй ашиглалт, хулгайн анчид, мод бэлтгэгчид, уул уурхайн олборлолт зэргийн золиос болохын хажуугаар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөгөөр доройтож, зэрлэг амьтад дайжиж, устаж үгүй болоход хүрч буйг бодитоор өгүүлснээрээ онцлогтой.

Монгол орны тайгын ой болон биологийн олон янз байдлын хамгаалалд анхаарлаа хандуулахыг уриалсан уг бүтээлийг БОАЖЯ, ЗГХА Ойн газар, “Монголын байгаль хамгаалагчдын холбоо” ТББ-аас зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр 2023 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр олон нийтэд толилуулахаар боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19