Dark Light
Нийгэм | 2023-12-05

Ховд аймагт хүчтэй шуурганы улмаас гэр, байшин нуржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн Зэрэг суманд өчигдөр 28 м/с хүрч хүчтэй салхи шуурга шуурсны улмаас гурван гэр, нэг байшин, гараашны дээвэр нуржээ.

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 5-нд Дундговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхаарууллаа.

Улаанбаатар хот орчмоор өнгөрсөн шөнө 0.5-1мм тунадас орж, шинэ орсон цасны зузаан 2см, нийт 11см зузаан цасан бүрхүүлтэй байна хэмээн ЦУОШГ-аас мэдээлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19