Dark Light
Нийгэм | 2023-12-05

Б.Энхбаяр: 1 га газрыг 1 тэрбум төгрөгөөр зардаг гэдгийн нотолгоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг дарга Х.Нэхийт гэрчээр оролцож, түүнээс газар олгосон талаар асуулт асуув. Хариултад “75 ГХО-тай ААН-ийн 40-ийнх нь нэр дурдагдлаа. Би гурван жил сумын засаг дарга хийж байна. Энэ хугацаанд нэг ч ГХО-тай компанид газрын эрх олгоогүй.   

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: 10 га газрын тендер зарласан баримт байна. Газар эзэмших эрхийг хуулиар худалдан борлуулж болох уу? Энэ юуны нотолгоо вэ гэхээр таны олгосон газрууд зах зээлээс дээр 1 га газрыг 1 тэрбум төгрөгөөр зардаг гэдгийн нотолгоо.

Хянан шалгах хорооны гишүүн: Та сая 1 ч газар ГХО-тай компанид газар өгөөгүй гэлээ. Гэтэл Талын ургах наран ХХК гэх 100 хувь хятадын ХО-тай компанид газар олгосон уу? Дараа нь Төмөр туурай ХХК таны гарын үсэгтэй байна. Мөн Их даваа уул ХХК гэх мэтээр маш олон гадны компанид газар олгожээ. Энэ Үндсэн хууль зөрчсөн асуудал мөн үү? Үүнээс харахад монгол хүмүүс компани байгуулаад гадны хүмүүст зардаг сүлжээ харагдаж байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: БНХАУ, Турк, Герман, Их Британи зэрэг улсын 100 хувийн ХО-тай компаниудад эзэмшүүлэхээр өгчээ. Тэр нь Гаалийн хяналтын талбай, эрчим хүч, цахилгаан станцын зориулалтаар гээд. Энэ бол маш том төрийн зохицуулалтаар явах ёстой асуудал. Гэтэл нэг сумын даргын гарын үсэгтэй явчихсан байна. Таныг эдгээр шийдвэрийг гаргахад Өмнөговь аймгийн Засаг дарга, эсвэл Улаанбаатар хотоос харьяа газрын албанаас нөлөөлөл байсан уу?

Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг дарга Х.Нэхийт: Нөлөөлөл байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид газар олгосон асуудал огт байхгүй. 100 га олгосон тухай яриа надаас өмнөх. Миний үед олгогдоогүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19