Dark Light
Нийгэм | 2023-12-08

Н.Тэмүүлэн: Хууль бусаар газар эзэмшүүлсэн хэрэгт 11 хүнийг яллагдагчаар татсан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Авлигатай тэмцэх газраас Өмнөговь аймгийн Ханбогд сумын газрыг хууль бусаар эзэмшүүлсэн гэх асуудлаар мэдээлэв. 

Мэдээллийг АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн өглөө.

Газар эзэмшүүлэхтэй холбоотой асуудлаар АТГ-аас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Э, Өмнөговь аймгийн НИТХ-ын даргаар ажиллаж байсан Б нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Хэргийг 2023 оны есдүгээр сарын 23-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгуулагад хүргүүлсэн. Одоо прокурорын хяналтын шатанд явж байгаа. Уг хэрэгт тогтоогдсон асуудлууд нь Монгол Улсын газрын тухай хуульд тухайн шатны Засаг дарга нь газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчимаар шийдвэрлэнэ гэсэн заалттай. Энэ хуулийн зохицуулалтыг зөрчин өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Э гэгч нь 2020 оны наймдугаар сарын 7-ны өдрийн А/225 дугаартай захирамжаар Хү Жи Би гэх компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан тавдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй нэгж талбарын газарт 13.6 га газар хууль бусаар эзэмшүүлсэн. Мөн Ийси трансфэр гэх компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан тавдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт 14.5 га газрыг хууль бусаар эзэмшүүлсэн. Мөн 2020 оны есдүгээр сарын 29-ний өдрийн А/249 дугаартай Силвэркапитан интенэйшнл гэх компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан тавдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт 13 га газар хууль бусаар эзэмшүүлсэн. 2020 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн А/295 дугаартай тогтоолоор Бат-Орших баян гэх компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт 18 га газар хууль бусаар эзэмшүүлсэн байж болзошгүй гэх үйлдэлтэй. Мөн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Н гэгч нь 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн А/364 дугаартай захирамжаар Зан арвитай компанид 20 га газрыг 15 жилийн хугацаатай гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлсэн. 2021 оны есдүгээр сарын 17-ны өдрийн А/295 дугаартай захирамжаар Ли Ли Я гарден гэх компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт 10 га газрыг эзэмшүүлсэн. 2021 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн А/30 дугаартай захирамжаар Соронзон говь гэх компанид  Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан тавдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт 20 га газрыг хууль бусаар эзэмшүүлсэн. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2021 оны аравдугаар сарын 6-ны өдрийн А/315 тоот захирамжаар Аз хүү травел компанид 10 га газрыг хууль бусаар эзэмшүүлсэн байж болзошгүй гэх мөрдөн байцаалтын хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаад прокурорын байгууллагад шилжүүлсэн.  

Сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хэрэгт нийт хэдэн хүн шалгагдсан бэ?

-Энэ хэрэгт нийт 11 хүнийг яллагдагчаар татсан. Эдгээр хүмүүсийн дунд нийтийн албан тушаалтан ч бий. Хувь хуулийн этгээдүүд ч бий. 

-Танай байгууллагаас есдүгээр сард шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн юм байна. Хэргийг шүүхэд шилжүүлэх процесс удаан явагдаад байна уу?

-Авлигын хэрэгт яллах дүгнэлт үйлдэх нь цаг хугацаа шаарддаг. 11 яллагдагч тус бүр дээр прокурор бүгдийх нь үйлдлийг хянаж үзээд түүнд холбогдох яллах дүгнэлтийг үйлддэг. Прокурор хэргийн бүх материалтайгаа танилцаж, яллах дүгнэлтдээ нотлох баримт бүрдүүлнэ. Түүн дээр үндэслэн яллах дүгнэлтээ дурдах учир цаг хугацаа шаарддаг.   


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19