Гаалийн байгууллага нь үйл ажиллагаандаа цахим шинэчлэлийг 2019 оноос эхлүүлсэн. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй санхүүжилтээр “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийг үндсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэйгээр гүйцэтгэж байна. Үүний нэг бүрэлдэхүүн хэсэг болох Гаалийн автоматжуулсан мэдээллийн систем буюу КАИС-ийг бүрэн дуусгаж, хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр ГЕГ-ын хурлын танхимд боллоо.
Энэхүү КАИС систем нь ашиглалтад орсноор иргэнд 13, аж ахуйн нэгжид 33 үйлчилгээг цахимаар бүрэн авах боломж бүрдлээ. Энэ нь төрийн байгууллагууд, тэр дундаа төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд дотроо Гаалийн байгууллага нь үйл ажиллагаагаа бүрэн цахим хэлбэрээр аж ахуйн нэгж, иргэддээ хүргэж байгаа анхных нь болж байгаа юм. Үүний үр дүнд улсын хилээр бараагаа оруулж ирэхдээ өөрөө мэдүүлэх боломжийг бий болгож буй. Өмнө нь зуучлагч байгууллагаар дамжиж мэдүүлдэг байсан бол одоо цаг хугацаа зардал хэмнээд зогсохгүй хүнд суртал чирэгдэлгүй, ашиг сонирхлоос ангид үйлчилгээгээ авч байгаа олон давуу талтай.
АДМИН








Нийгэм




