Dark Light
Нийгэм | 2023-12-08

Прокурорт 779 хэрэг хянагдаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Прокурорын байгууллага 2023 оны арванхоёрдугаар сарын 4-8-ныг хүртэл хугацаанд шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулахаар тав, ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой найм,  эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан 307 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1017 гомдол, хүсэлтийг хянан үзэв.

Үүнээс 238 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, холбогдох арга хэмжээг авсан бол одоо прокурорт 779 хэрэг хянагдаж байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 19 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 32 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллажээ.

 

 

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19