Dark Light
Нийгэм | 2023-12-08

Зэвсэгт хүчний алба хаагч нэгнийгээ хутгалж гэмтээжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Завхан аймгийн цагдаагийн газарт 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Зэвсэгт хүчний ...... дугаар ангийн үүдэнд хутгалуулсан хүн байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тус аймгийн цагдаагийн газраас хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулахад шалган нэвтрүүлэх байрны орчим тус ангийн ажилтан, ахмад "Э" нь ахлах ахлагч "Н"-г хувийн таарамжгүй харьцааны улмаас хутгалж, мөн өөрийгөө гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдсон байна. Хохирогчид эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа. Олон нийтийн цахим сүлжээнд хүний амь хохирсон гэх ташаа утгатай мэдээлэл явж байна хэмээн Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19