Dark Light
Нийгэм | 2023-12-08

Загас: Томоор хүсэж мөрөөд

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны 12 сарын 09-ний өдрийн 12 ордын зурхайтай танилц. 

Хонь: Эрч хүч, урам зориг нэмэгдэх болно. Таны нэр хүнд өсөх болно. Та үүндээ сэтгэл хангалуун байна. Ирэх оны төлөвлөгөө танд илүү их ажил хийх хүслийг төрүүлнэ. Энэ нь эерэг үр дүнг авчирна. Та ирээдүйдээ итгэлтэй байж болно. Сүүлийн үеийн шинэ технологийг ажилдаа туршиж үзэх хүсэл төрөх болно. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх алхам хий. Ганц бие хүмүүсийн амьдралд сэтгэл хөдлөм хайрын харилцаа үүсэх бололтой.

Үхэр: Гадуур гарах хүмүүс их даарвал халдвар авч, ханиад хүрэх эрсдэлтэй байна. Эрүүл мэндээ хамгаалахын тулд сонор сэрэмжтэй байгаарай. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь өвчин тусахгүй байх гол арга болно. Олон нийтийн газраар явахаа боломжийнхоо хирээр багасга. Өөрийнхөө хир хэмжээнээс хэтэрсэн амлалт бүү өг.

Хамтатгах: Эргэн тойронд амар амгалан байдал тааламжтай нөлөө үзүүлэх өдөр. Гэхдээ өөрийгөө өөгшүүлсэн хандлага ч харагдаж байна. Харилцан ойлголцол нь бүх хүмүүст таатай байна. Өнөөдөр таны хувьд хамгийн чухал зүйл юу вэ гэдгийг зөв сонгосноос хамаарч цаашдын ажил үйлс хир амжилттай байх эсэх нь тодорхойлогдоно.

Мэлхий: Энэ өдөр од эрхэс таны үнэнч занг ивээх болно. Хайртай хосууд харилцаанд гарсан асуудлаа шийдэх болно. Дотнын найз нөхөдтэйгөө санаа бодлоо хуваалц. Аливааг нээлттэй ярилцах нь ямар нэгэн боломж үүсгэх болно. Хэрэв сэтгэлийн гүнд байгаа нууцаа ил гаргаж  чадахгүй бол сэтгэл зүйчээс тусламж аваарай.

Арслан: Энэ өдрийн турш тааламжтай сайхан нөхцөл байдал давамгайлна. Гэхдээ аминч зангаа барьж байх нь зүйтэй. Ямар ч үйл ажиллагаанд оролцсон их хүч гаргаад хэрэггүй. Зарим саад  бэрхшээлийг тэвчих хэрэгтэй болно. Олны ам ортой гэдэг ч сонссон бүхэндээ итгэж болохгүй. Худал мэдээлэл эргэн тойронд ихсэж байна.

Охин: Жилийн сүүлийн өдрүүд эхэлж байгаа тул та амарч тайвшир. Чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэн, баяр тэмдэглэхдээ бэлдэх цаг. Гэр бүлийн харьцаа нөхөрсөг дулаан байна. Байр сууцаа цэвэрлэж, ойр дотнынхонтойгоо тухлаг орчинд цагийг өнгөрүүл. Хэрэв хүүхдүүд хамт байвал тэдэнд ч бас сайхан орчныг бүрдүүлж өг. Ганц бие хүмүүсийг шинэ учрал хүлээж байна. 

Жинлүүр: Энэ үед хөрөнгө оруулалтын ашиг орлого тодорхой болно. Санхүүгийн асуудлаа зохицуул. Ирэх онд хийх хөрөнгө оруулалтын арга замын талаар зөвлөгөө ав. Сонирхолтой санал ирэх боловч бүх зүйл хууль ёсны эсэхийг сайтар судал. Өнөөдөр оюун санааны амар амгалан байдал нь танд яг хэрэгтэй байгаа зүйл. Дотоод итгэл үнэмшлээ сэргээ.

Хилэнц: Урилга авсан үдэшлэг цэнгүүн бүрд оролцох гэсний хэрэггүй. Сайн танихгүй хүмүүстэй санал нийлэхгүй. Од эрхсийн нөлөөгөөр сайн мэдээ ирнэ. Зөн совин тань хүчтэй байх бөгөөд одоо байгаа мэдрэмждээ анхаарал хандуул. Зарим санаандгүй тохиолдол одоо болон ирээдүйд тань нөлөөлөх болно.

Нум: Өнөөдөр эерэг хандлагатай сэтгэл татам хүн байхыг хичээ. Амьдралын сайн сайхнаа найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ хамт хуваалц. Хайр дурлалын асуудал дээр хэн хэнийхээ онцлогийг хүлээн зөвшөөр. Бусдын нууцыг задлахгүй тэвчээртэй бай. Аливаа зөрчилдөөнд өөрийгөө хяна. Таны бүтээлч байдал тань өсөх боловч зөрчил будилаанаас болгоомжил.

Матар: Хүмүүс таны хичээл зүтгэлийг тоохгүй байгаа мэт санагдаж магадгүй. Энэ бүхэнд хариу үйлд эл харуулахын оронд өөрийгөө илүү юу хийж чадахаа сайн бод. Зарим ажил хэрэг шууд орлого оруулахгүй боловч шинэ боломжуудыг нээж өгөх болно. Хийх гэж буй зүйл амаргүй байсан өөртөө итгэх итгэлээ алдаж болохгүй. Таныг амжилт өөд дагуулж зоригжуулах хүнтэй хамт байхыг хичээ. 

Хумх: Ойрын үед холбогдоогүй хамаатан садан гэр бүлийнхээ хүмүүстэйгээ холбоо барь. Дарамттай бүх зүйлийг мартан өөрийнхөө амьдралын бүхий л сайн сайхан зүйлийг бод. Ойр дотнын хүмүүстэйгээ хамт байх нь сайн амралт болно. Өдөр тутмын ядаргаатай ажилтай зууралдаж ядарсан бол оюун ухаанаа амраах цаг гарга. Үр дүнг нь та тэр дороо л мэдрэх болно. 

Загас: Томоор хүсэж мөрөөд. Ур чадвараа хөгжүүлж, итгэл дүүрэн инээмсэглэлийг өөртөө бэлэглээрэй. Эерэг энергиэр өөрийгөө хүрээлүүлсэн байх учир асуудалд нээлттэй, үнэнч шударга хандаарай. Та өөрийн гэсэн зөв замыг нээж, амжилтыг өөрийн талд оруулж чадна. Ирээдүйн эрх ашгийн төлөө зарим зугаа цэнгэлийг орхих хэрэгтэй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19