Dark Light
Нийгэм | 2023-12-09

Зөрчил үйлдсэн гадаадын иргэнийг 100 нэгжээр торгожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ..… сүлжээ дэлгүүрт гадаадын иргэн шаардлага тавьсан дэлгүүрийн ажилтны биед халдсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Зөрчил шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед гэмтэл тогтоогдоогүй тул Монгол Улсад аяллын шугамаар ирсэн М гэгчид 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Цагдаагийн Газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19