Шинэ он гарах мөч ойртож буй энэ үед айл бүхний хүндэт хойморт бяцхан хүүхдүүдийн хөөр баясал, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг нэмэн сүндэрлэдэг зүйл бол гацуур мод.
Тэгвэл аль ч төрлийн гацуур модны шатамхай чанар өндөр байдаг бөгөөд гал алдсан үед амархан шатах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангах шаардлагатай.
Тиймээс иргэд та бүхэн:
- Гацуур модны гэрлийг байнга асаахгүй байх
- Зөвхөн хүнтэй үед асаалттай байлгах
- Бага насны хүүхдийг цахилгаанд цохиулахаас сэргийлэх
- Тэжээлийн утасны орооцолдоог гаргаж хэрэглэх
- Гацуур болон бусад тоглоом, гэрлэн чимэглэлийг тогтвортой байршуулахыг анхааруулж байна.
АДМИН








Нийгэм




