"Дэлхийн өрсөлдөөний дээд хэмжээний Форум-2023” Франц улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдаж байна. Форумд 97 улс орны Өрсөлдөөний байгууллагын удирдлагууд оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Ням-Эрдэнэ, Монгол улсаас Франц улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Д.Мөнхжаргал, Элчин сайдын яамны Гуравдугаар нарийн бичгийн дарга Н.Хонгор, франц дахь залуучуудын төлөөлөл, контент бүтээгч Б.Түшиг нар оролцож байна.
Форумд хэлэлцэж буй гол асуудал бол өрсөлдөөний эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах, картелийг хэрхэн илрүүлэх, илрүүлж буй олон улсын туршлагууд, тэгш бус өрсөлдөөний үр дүнд иргэд хэрэглэгчид хэрхэн хохирч буй байдал, цаашид дэлхий нийтийн баримтлах бодлого, дэлхий нийтээрээ байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах бодлого баримтлах, энэ хүрээнд байгальд ээлтэй бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг өрсөлдөөний зарчмаар хэрхэн дэмжих гэх мэт асуудлуудыг хэлэлцэж байна.
Уг дээд хэмжээний хурлын үеэр Монгол улсын төлөөлөгчид Австралийн өрсөлдөөн, хэрэглэгчийн хорооны удирдлагууд, Япон улсын шударга худалдааны хорооны удирдлагууд, Франц улсын өрсөлдөөний байгууллагын удирдлагуудтай тус тус тусгайлан уулзаж хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх, өрсөлдөөний хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, сайн туршлагуудыг харилцан солилцох гэх мэт асуудлаар хэлэлцэн шинэ шатанд хамтран ажиллахаар тохиролцов.
АДМИН








Нийгэм




