Dark Light
Нийгэм | 2023-12-09

Хүүхдийн эрхийн асуудлаар нэгдсэн зөвлөмж гаргана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүүхэд, гэр бүлийн төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, төр, төрийн бус байгууллагын цаашдын хамтын ажиллагааг тодорхойлох,  тулгамдаж буй асуудлаар санал солилцох зорилгоор уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Манай улс Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг 2022 онд баталсан. Түншлэлийн үндсэн зарчим нь төр, хувийн хэвшлийн хооронд эрх, үүргийг тодорхойлж, эрсдэлийг оновчтой хуваарилах, сайн засаглалын зарчимд тулгуурлах, урт хугацаанд төсвийн зардлыг чанар, үр дүн, гүйцэтгэлд үндэслэн хуваарилах, төрийн үйлчилгээг хангах санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэдэг. 

Арга хэмжээнд хүүхэд, гэр бүлтэй ажилладаг 70 гаруй төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, хамтран хүүхдийн эрхийн зөрчлийг багасгах, эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх асуудлыг хөндөн хэлэлцэж, нэгдсэн зөвлөмж гаргах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19