Dark Light
Нийгэм | 2023-12-09

Улсын заан Б.Серикийг 1 жилийн хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өнөөдөр /2023.12.09/ боллоо. 

ТОГТООЛ 04

МҮБХ-ны “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1, 4.17 дахь хэсгүүд, “Ёс зүйн дүрэм”-ийн 6.1, 7.1, 7.5 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн: 

А. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат Улсын заан цолтой Бердимуратын Серик нь 2023 оны 12 сарын 7-ны өдөр зохион байгуулагдсан “Ургацын Баяр - 2023” барилдаанд барилдахдаа өрсөлдөгч бөх А.Тодмагнайд  гаргасан үйлдэл, мөн энэ үйлдлээс өмнө болон дараа нь гаргасан удаа дараагийн зохисгүй зан авир, үйлдлүүдийг ТЭМДЭГЛЭН,

ТОГТООСОН НЬ:

1.Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат Улсын заан цолтой Бердимуратын Серикийг  “МҮБХ-ны Ёс зүйн дүрэм”-ийн:

-3.4.1 дэх хэсэг буюу Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх, 

-3.4.3 дахь хэсэг буюу  Олон нийт, бөх сонирхогчид, хүүхэд залуучуудад Монгол Үндэсний бөхөөр дамжуулан ёс суртахууны зөв төлөвшил, хүмүүжлийн үлгэр дууриал үзүүлэх, 

-3.4.6 дахь хэсэг буюу Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх; 

заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцов. 

2.Зөрчил гаргагч Б.Серикийг “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1-т заасны дагуу энэхүү тогтоол гарсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглов.

3.Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж, зохих арга хэмжээ авахыг МҮБХ-ны Ажлын албанд даалгав. 

МҮБХ-НЫ ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨЛ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08