2023 оны 12 сарын 10-ны 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Амьдралын жижиг зүйл дээр ч анхаарлаа хандуул. Өнөөдөр өвөрмөц шийдэл, сонирхолтой сонголт зэргээр бусдад өөрийгөө харуулж чадна. Эргэн тойронд буй хүмүүсийг өөртөө татах арга олох хэрэг гарна. Хэдий чинээ таны нэр хүнд их байна төдий чинээ та амжилттай байж чадна. Нууцлаг хайрын харилцаа таныг дур булаам нэгэнтэй учруулах ба энэ бүхэн танд аз жаргалтай мөчийг өгч чадна.
Үхэр: Ойр дотнын хүнтэйгээ санал зөрөлдөх магадлалтай. Ихэнх хүмүүс бусдын санаа бодлыг үл тоох бололтой. Хов жив хоосон гүтгэлэг нь хүмүүсийн дундах харилцан итгэлцлийг эвдэнэ. Таагүй хандлагатай хүмүүстэй харилцахаас зайлсхий. Мөнгөө хэмнэн, үнэтэй эд зүйл бүү худалдан ав. Мөн эрсдэлтэй үйлдэл бүү хий.
Хамтатгах: Мөнгөө ямар нэгэн эрсдэлтэй зүйлд зарцуулах нь хянуур хүмүүсийн хийх ажил биш. Ямар нэг гарц эрж хайж байгаа бол олон талт арга барилаар ажиллах нь амжилтад хүргэх болно. Өөрийнхөө юу хийж байгааг сайн ойлгож, өөрийнхөө алдаж болохоос илүү мөнгийг бүү эрсдэлд оруулаарай. Олныг хамарсан үйл ажиллагаанд оролцох үедээ нөлөө бүхий хүмүүстэй уулзах магадлалтай. Өөрийн үзэл бодлоо аль болох эерэг байдлаар илэрхийл.
Мэлхий: Зарим саад, сорилт таныг хүрээлэх болно. Хүн бүрийн хандлага өөр байх учраас үл ойлголцох байдалд ороход бүү сандар. Бусад хүмүүс таны үзэл бодлоос зөрөх тохиолдол их гарна. Чөлөөт цагийг сайн дурын буяны үйл ажиллагаанд зарцуулснаар сэтгэл ханамжийг мэдрэх болно.
Арслан: Танд амрах тайвшрах боломж өгөх газар байх нь өлзийтэй. Өгөөмөр занг тань олон хүн хүлээн зөвшөөрнө. Та бусдад чадлынхаа хирээр тусалбал сэтгэлийн баяр жаргалыг эдэлнэ. Бүтэлгүйтсэн ажлаа дахин хийхэд болно гэдэгт итгэлтэй бай. Тогтворгүй хайр харилцаагаа ойлголцолд хүргэхийг хичээ. Энэ өдөр дуусаагүй ажлаа шалган цэгцлэхэд таатай.
Охин: Жижиг зүйлийг ч анхаарч, төвлөрөх чадвар өндөр байна. Гэр орноо өөд нь татан, амьдрах орчноо таатай байдлаар тохижуул. Хүмүүсийг бүү шүүмжил. Та хэчнээн зөв зүйл ярьсан ч тэд таны үгийг таашаахгүй бололтой. Хүсэл сонирхол тань сайн ирээдүйд хүргэх мэт санагдавч та бусдаас зөвлөгөө аваарай. Тэгж чадвал үнэтэй мэдээлэл олж авна. Ялангуяа ажил хайж буй хүмүүст мэдээлэл үнэтэй байна.
Жинлүүр: Зарим хүмүүс нийгмийн шуугиант хэмнэлээс хол байгаадаа баяртай байх болно. Эргэн тойрондоо амар амгалан байдлыг тогтоох нь чухал. Гэр орноо өөд нь татахад тааламжтай үе. Шинэ тавилга худалдан авах, гэр орноо засаж янзлах зэрэг нь гэр бүлийн тав тухтай байдлыг нэмнэ.
Хилэнц: Ахуй амьдралаа цэгцлэх өдөр. Танд таалагддаггүй тавилга болон гэртээ байгаа хэрэггүй зүйлүүдээсээ сал. Хуучин хэвшмэл үзэл бодлоо өөрчилж, шинэ амьдралын уриатай бол. Өөрийн хүсэж буй зүйлээ олж мэдэхийн тулд сайтар нягталж бодох нь үр дүнтэй байх болно. Өөрчлөлт амжилттай дуусвал хүн бүр сэтгэл хангалуун байх болно.
Нум: Илүү цовоо сэргэлэн харагдах болно. Өөртөө итгэлтэй байдал нэмэгдэн одооноос бүх зүйл боломжтой мэт мэдрэмж төрнө. Адал явдалд татагдах боловч хариуцлага хүлээхэд бэлэн байгаарай. Ихэнх хүмүүс дэврүүн хүсэлтэй болно. Ойр дотнын хэн нэгэн таны сүсэг бишрэлийг залуурдах болно. Хуурамч хандлагууд илэрч байна. Ганц бие хүмүүсийн хайр дурлал амттай хир нь богино хугацаанд үргэлжлэх бололтой.
Матар: Од эрхэс эрч хүчээр дэмжиж байна. Харин хэтэрхий сэтгэл хөдлөлтэй байвал бодол санаа тань тогтворгүй байна. Ажил хэргийн асуудал тулгарахад аль болох бодитоор хандахыг хичээ. Ганц бие хүмүүст сэтгэл сэргээх урилга ирнэ. Гэхдээ санамсаргүй учралд болгоомжтой хандаарай. Гэр бүлийн хүрээнд болох уулзалт цугларалт ихэнх хүмүүст таалагдана.
Хумх: Идэвхтэй байдал эрч хүчийг зөв чиглэлд хөтлөх болно. Зарим хүмүүст орлогоо нэмэгдүүлэх боломж гарч байна. Хэрэгцээтэй байсан эд зүйлээ худалдаж авснаар таны хүсэж байсан сэтгэл ханамж илэрнэ. Хэрэв та амьдрах орчноо сайжруулахыг хүсвэл яг одоо хийж эхлээрэй. Гэр бүлийн төсөв хэцүү байсан ч зохицуулах хэрэгтэй. Хэрэгцээтэй зүйлээ дараа нь төлөх нөхцөлөөр худалдан авах боломж байгаа эсэхийг судал
Загас: Таны хийсэн сайн үйлс өнгөрсөнд тохиосон бүх муухай дурсамжийг дарна. Хуучны нөхөрлөл таны сэтгэлийг сэргээж чадна. Ирээдүйн төлөвлөгөөндөө анхаар. Бусадтай бодож санасан зүйлээ хэлэлцэх боломж гарна. Энэхүү боломжийг ашиглан юу бодож байгаагаа хамтрагчдаа зөв илэрхийл.
АДМИН








Нийгэм




