Түгжрэлийн экс сайд Ж.Сүхбаатарыг цавчаа ногоон автобусны хэрэгт яллагдагчаар татан, хилээр гарахыг нь хориглосон байна. Хуульч Ж.Сүхбаатар ордонд сэтгүүлчдээс зугтсан ч мөрдөгдөн шалгуулахаас бултаж амжсангүй. Түгжрэл хариуцаж байхдаа буяны цуваа түгжээ үүсгэдэг гэж бурхан болоочдыг буруутгаж үзсэн. Гэр хороололд эмийн сан байдаггүйгээс төв рүү явж бөглөрүүлдэг гэх зэргээр ярьж байсан ч шинийн үнээр хуучин, гараар гагнаж, сантехникийн труба зоосон цавчаа ногоон авчирснаараа өөрөө буруудаад байна. Нууж хаасан тендерээр 400 хуучин автобусыг 320 тэрбум гэж үнэлсэн бол ил шалгаруулалтаар 600 шинэ автобус 150 тэрбумын үнэтэй байгааг харьцуулж болно. Ж.Сүхбаатар сайдын суудлаа өгч, УИХ-ын гишүүний сандал дээрээ тухлаад үлдлээ гээд хохирол нөхөгдөж хотын иргэд хөл дүүжлэх унаа сольж авахгүй юм.
Нийгэм | 2023-12-10
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




