Dark Light
Нийгэм | 2023-12-10

10 монгол хүүхдийн 6 нь унших дүгнэх чадваргүй нь илэрлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголчууд оюун ухааны чадамжаар дэлхийд айрагдаг гэж уянгалан омогшиж, ухасхийн биесээ өргөмжилдөг нь олон улсын шалгалтаар худал болох нь илэрч, Монголын боловсролын салбар муу дүн тавиуллаа. Боловсролын салбар муу авсан дүнг Боловсролын сайд Л.Энх-Амгалан итгэл төгс танилцууллаа.  Сургалтын амжилтын олон улсын үнэлгээгээр 10 монгол хүүхдийн 6 нь унших дүгнэх чадваргүй нь илэрлээ. Азийн үе тэнгийнхнээсээ 2,5 жилийн, дэлхийн хүүхдүүдээс 5 жилийн хоцрогдолтойгоо мэдэж авлаа. Монгол хүүхдүүд тоондоо гавал биш гавихгүй байгааг ч илчиллээ. Хоёр хүүхдийн нэг нь суурь түвшиндээ ч хүрэхгүй байна. Дэлхийн үе тэнгийнхнээсээ 2,3 жил, Азийн багачуудаас 1,2 жилийн хоцрогдолтой. Байгалийн ухаанаар ч барагтай дүн авч, Азийн дунджаас 1,8, олон улсаас 3 жилээр хоцорч явна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19