Dark Light
Нийгэм | 2023-12-12

Завхан аймгийн Баянтэс сумын 220 хүүхдийн хичээлийн байр шатжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 арванхоёрдугаар сарын 11-12-нд шилжих шөнө буюу өнгөрсөн шөнө 04:00 цагийн орчимд Завхан аймгийн Баянтэс сумын ерөнхий боловсролын сургууль шатжээ.

Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн дөрөвдүгээр хэсэг /аймгийн төвөөс хойд зүгт 290 км, Тэс сумын төвөөс зүүн зүгт 60 км/-т 220 хүүхдийн хичээлийн байр шатаж байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 01:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн 20х70 метрийн хэмжээтэй 220 хүүхдийн хичээлийн байр шатаж байсныг 06:02 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19