Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Монгол Улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017 оноос хэрэгжүүлж байна. Тус төсөл нь гурван үе шаттайгаар хэрэгжиж буй. Төслийн хүрээнд Швейцарын Холбооны Улсын шинжээчдийн баг энэ сарын 11-15-ны өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газарт ажиллах юм. Энэ үеэр шинжээчид төслийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяртай уулзаж, төслийн явц, цаашид авах арга хэмжээг хэлэлцлээ. Шинжээчид Монгол Улс, Швейцарын Холбооны Улс болон БНХАУ-тай гурван талт хамтын ажиллагааг идэвхижүүлж, сургагч багш нарыг бэлдэх, Онцгой байдлын албаны алба хаагчдыг сургаж мэргэшүүлэх зорилготойгоор ажиллана.
Нийгэм | 2023-12-12
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




