Dark Light
Нийгэм | 2023-12-12

Т.Хангал "Бөртэ чоно-2023" наадамд нэр дэвшлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Волейболын шигшээ багийн болон Натур Мед Толун клубийн тамирчин Тамираагийн Хангал "Бөртэ Чоно-2023" наадмын оны шилдэг эрэгтэй тамирчин номинацид нэр дэвшлээ. "Бөртэ Чоно" нь Монголын спорт олимпизмийн салбарын хамгийн томоохон байгууллага болох Монголын Үндэсний Олимпын Хорооны тэргүүн дээд шагнал юм. Тус шагналын эздийг жил бүр Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны гишүүн сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай. Т.Хангал нь 2023 онд Тайландын лигийн тэмцээнд түрүүлж, шилдэг довтлогч болон MVP-н шагналыг хүртсэн амжилт үзүүлсэн. Мөн шигшээ багийн хамтаар гурван тэмцээнд оролцож, багийн тоглогчдыг онооны үзүүлэлтээр тэргүүлсэн юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19