Dark Light
Нийгэм | 2023-12-12

Ангид нулимс асгаруулагч хий цацсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сургуулийн танхимд “Хүүхэд юм цацсан амьсгал боогдоод байна” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад 2023 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 11:15 цагт бүртгэгджээ. Мэдээллийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад урьдчилсан байдлаар тус сургуулийн наймдугаар ангийн эрэгтэй сурагч гэрээсээ авчирсан нулимс асгаруулагч байж болзошгүй зүйлийг ангидаа цацсан гэх нөхцөл байдал тогтоогдож гомдол, мэдээллийн бүртгэлд хүлээн авч, шалгаж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19