Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар С.Батдөл, С.Баттулга, Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нарт холбогдох хэргийг шүүгдэгч С.Батдөл, С.Баттулга нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг өнөөдөр хэлэлцлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд шүүгдэгч С.Батдөл, С.Баттулга нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдол хамаарч байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
Хэргийг эргэн сануулахад
Хуулийн байгууллагын хяналт шалгалтаар "Улаанбаатар төмөр зам"-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлийн гэрээс ₮7.3 тэрбум төгрөг илэрсэн.
С.Батдөл нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх энэ оны долдугаар сарын 6-7-ны өдөр хянан хэлэлцэж, түүнд 12 жилийн ял оноосон ч давж заалдах шатны шүүхээс хорих ялаас хоёр жилийг хасаж шийдвэрлэсэн юм.
АДМИН








Нийгэм




