Dark Light
Нийгэм | 2023-12-13

Улаанбаатарт өнөө шөнөөс цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотод өнөө шөнө болон маргааш цас орж, явган шууран, хүйтний эрч чангарна гэдгийг ЦУОШГ-аас мэдээллээ.

Иймд гэр хорооллын айл өрхүүд гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, зууханд түлшийг горимын дагуу хэрэглэн, галлагааг хэтрүүлэхгүй байх, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудын аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна. Түүнчлэн,

-Орон нутгийн замд зорчихдоо машин техникийн бэлэн байдлыг хангах

-Баталгаат зам гүүрээр зорчиж, цасанд сууж, төөрч, осгохоос болгоомжлох

-Зам даваа, гүвээ хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй тул дулаан хувцаслаж, халтиргаа, гулгаанаас сэргийлж, хувийн бэлтгэлээ хангах

-Цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19