БИЛГИЙН ТООЛЛЫН 2
2023.12.14 / ПҮРЭВ ГАРАГ
ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САРЫН
НЭГ ЦАГААН УЛААН МОРЬ ӨДӨР
Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 08.34-16.59
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Мод
Аргын тооллын 12 сарын 14, Бархасвад гараг. Билгийн тооллын 2, Суулга одтой, улаан морь өдөр. Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 16 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АДМИН








Нийгэм




