Dark Light
Нийгэм | 2023-12-14

ХЗДХ-ийн сайдын нэрэмжит шилдэг бүтээл шалгарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит “2023 оны шилдэг грант олгох инновацын төсөл”-д цагдаагийн хошууч Б.Соронзонбаатар, цагдаагийн ахлах дэслэгч Д.Билигт нарын төсөл Тэргүүн байранд шалгарлаа Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит шилдэг бүтээл, илтгэл шалгаруулах, грант олгох төслийн уралдаанд шилдгээр шалгарсан эрдэмтэн, багш, судлаач, оюутан, сонсогчдын шагналыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өчигдөр гардуулсан байна. Шагнал гардуулах үеэрээ “Манай салбарынхны оюунаа сорьдог, хүлээдэг, нэр хүндтэй уралдааны нэг юм. Хууль бол амьдралд, үнэнд ойр байх тухай асуудал юм. Хуулийг хөрсөнд буусан, судалгаа, шинжилгээнд суурилсан, орчин үеийн чиг хандлагад нийцсэн, үр дүнтэй боловсруулахад энэ уралдааны ач холбогдол оршиж байна. Шинжлэх ухаанд дуртай, эрдэм номын мөр хөөсөн хүн хэзээ ч зэвэрдэггүй. Тиймээс энэ уралдаанд оролцсон нийт оюутан, эрдэмтэн, багш, судлаач нартаа амжилт хүсье” гэв.

Энэхүү төслийн уралдаанд Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Тоон ул мөр илрүүлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч, докторант Б.Соронзонбаатар, МДШШУА-ны Мэдээллийн Технологийн хэлтсийн ахлах инженер, цагдаагийн ахлах дэслэгч Д.Билигт нарын санаачилсан “Calmy MGL буюу Тайван Монгол" төсөл Тэргүүн байранд шалгарлаа.

“Тайван Монгол” төсөл нь иргэдийн аюулгүй орчинд амьдрах, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэргээс технологийн шийдлээр урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийт цагдаагийн байгууллагатай шууд харилцан мэдээлэл солилцох, эрэн сурвалжлах ажиллагааг иргэдийн оролцоотой хурдан шуурхай явуулах арга замыг нээлттэй бий болгосон стратегийн ач холбогдолтой төсөл юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19