Dark Light
Нийгэм | 2023-12-14

ЦЕГ “Албан журмын даатгагчдын холбоо” ТББ-тай хамтран ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн ерөнхий газар, “Албан журмын даатгагчдын холбоо” ТББ-ын хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэх арга хэмжээ боллоо. 

Тус арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Л.Нямдаваа, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Мөнгөншагай болон “Албан журмын даатгагчдын холбоо” ТББ-ыг төлөөлж тус байгууллагын гүйцэтгэх захирал М.Өлзийбат нар оролцсон байна. 

Ийнхүү “Албан Журмын Даатгагчдын Холбоо” ТББ-тай хамтран ажилласнаар алба хаагчдыг зам тээврийн гэнэтийн осол, аюулд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Жолоочийн хариуцлагын даатгал”-д хамруулж, албан үүргээ аюулгүй гүйцэтгэх, зорчих нөхцөл боломжийг бүрдүүлэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19