Dark Light
Нийгэм | 2023-12-14

Ховд аймагт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт хийв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн прокурорын газар, Цагдаа, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран сумдад ажиллажээ.

Тодруулбал, Буянт, Мянгад, Дөргөн, Эрдэнэбүрэн, Ховд, Алтай Үенч, Булган зэрэг 10 гаруй сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг шалгаж, орон нутгийн иргэдэд “Насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөл, анхаарах асуудал”, “Гэмт хэрэг, зөрчил түүний хор уршиг”, “Болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалах нь”, “Үе тэнгийнхний дээрэлхэлтээс сэргийлье”, “Хүүхдийн эрх, үүрэг” сэдвүүдээр сургалт хийжээ.

Мөн ерөнхий боловсролын сургууль, дотуур байранд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр хийж буй ажилтай танилцан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв. Түүнчлэн дотуур байранд амьдардаг 400 гаруй хүүхэдтэй уулзалт хийж, үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн гэх хүүхдүүдийг сэтгэлзүйчтэй холбон, туслалцаа үзүүлсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19