Dark Light
Нийгэм | 2023-12-14

Хар сүүлт зээр агнасан иргэдэд оногдуулсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон тооны хар сүүлт зээрийг хууль бусаар агнасан иргэдэд хөнгөн ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг прокурорын эсэргүүцлээр хүчингүй болгожээ.

Тодруулбал, Дорноговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн, “ховор амьтны жагсаалтад орсон 15 тооны хар сүүлт зээр, мөн аймагт агнахыг хориглосон гурван тооны хярсыг зөвшөөрөлгүйгээр агнаж тээвэрлэсэн, түүхий эдийг хадгалсан” иргэн Э.Э, Н.М нарын дөрвөн иргэнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр 1-2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болон байгаль экологид учруулсан хохирлыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Тэгвэл прокуророос шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тэдний үйлдсэн гэмт хэргийн шинж, байгаль экологид учруулсан хохирол, хор уршигт тохироогүй, хөнгөдсөн гэж үзэн эсэргүүцэл бичжээ.

Давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийн дагуу хэргийг хянаад дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн бол Хяналтын шатны шүүхийн 2023 арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаас хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19