Dark Light
Нийгэм | 2023-12-22

2023 оны Онцлох хүүхдүүдийг шагнаж урамшууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, тэдний гаргасан амжилт, ололтыг алдаршуулах, нийгэмдээ үлгэр дуурайлал болгох зорилгоор “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулах ёслол 31 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байна. 

2023 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд

​Оюун ухаан

​Сурлага

​Урлаг, уран бүтээл

​Биеийн тамир, спорт

​Байгаль хамгаалал

​Монгол ёс, түүх, соёлыг өвлөн уламжлагч

​Хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлстэн

​Хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд,

​Техник сэтгэлгээ, шинэ санаачилга

​Багийн амжилт гэсэн 10 төрөлд үндэсний хэмжээнд 1032 хүүхэд өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орноо сурталчлан үе тэнгийнхнээ манлайлсан 36 хүүхэд “2023 оны ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарлаа. 

Мөн багийн төрөлд үндэсний хэмжээнд 54 баг өрсөлдөж, Сонгинохайрхан дүүргийн Өнөр Цогцолбор сургуулийн Гимнастикийн Хурд багийн тамирчид, Дархан-Уул аймгийн Бүжгийн спортын Хос тамирчин  Ч.Айдаулет, Э.Анужин нар, Өмнөговь аймгийн U12 сагсны эрэгтэй баг, тамирчид, Баянгол дүүргийн Ой тогтоолтын багийн тамирчин Ц.Номин- Эрдэнэ, Ц.Оюун-Эрдэнэ нар, Дорнод аймгийн Дорнын бүжиг хамтлаг, Өвөрхангай аймгийн Ирмүүн-6 бүжгийн хамтлагууд тус тус “2023 Оны ОНЦЛОХ БАГ”-аар шалгарлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19