Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол болно.
Төсвийн байнгын хорооны 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Сонсголд оролцох хүсэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэнэ.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн танилцуулгатай дараах холбоосоор танилцана уу.
- Намжилдоржийн Энхбаяр
- Жамсрандоржийн Дэлгэрсайхан
- Нинжбатын Ууганбаатар
- Амаржаргалын Энхбат
- Равсалын Рэнцэнбазар
- Лхагважавын Гангэрэл
- Ланганы Отгонтуяа
Нэр дэвшигчийн сонсгол явуулахтай холбогдуулан иргэд, олон нийт нэр дэвшигчийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал, хүсэлтээ ажлын албаны 51-262528 утсаар болон tamirb@parliament.mn хаягаар ирүүлэх бөгөөд нэр дэвшигчийн сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Нэр дэвшигчийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 17.00 цагаас өмнө tamirb@parliament.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.
АДМИН








Нийгэм




