Dark Light
Нийгэм | 2023-12-22

Хонь, туулай, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023-12-23, Бямба гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 12/

Билгийн тооллын шинийн 12, хөхөгчин туулай өдөр, гоё хүүхэн-1 одтой, хий суудалтай, 1 цагаан мэнгэтэй, түлэхийн барилдлагатай өдөр.

Наран ургах шингэх: 08:39-17:02

Үс засуулбал: Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.

Барилдлага: Түлэхийн барилдлагатай өдөр.

Өдрийн сайн цаг: Туулай (05:40-07:40), хонь (13:40-15:40), тахиа (17:40-19:40), бар (03:40-05:40) болой.

Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.

Хонь, туулай, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.

Хүний сүлд нүд, алганд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.

Үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.

Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин нялхсыг хөлд оруулах, гадагш явуулах, тээрэм босгох, андгай тавих, чуулах, элдэв сайн үйлийг эхлэн үүсгэх, шинэ гэр, байшин, асар майхан босгох, даллага авах, төрөл садан болох, ан гөрөө хийх, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, үс засуулах, замд гарах, малын үс, ноос хяргах, хүнийг ханаж, төөнөх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, бэрийн үйлд муу.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19