Dark Light
Нийгэм | 2023-12-22

Хилэнц: Чухал ажлын санал ирнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны 12 сарын 23-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Өөрийн гараар зарим хэрэгтэй зүйлээ янзлах нь цагаа олох болно. Өөрийн амьдарч байгаа орчиндоо ямар нэгэн хэрэгтэй өөрчлөлт хийхийг од эрхэс зөвлөж байна. Хэтэрхий их ажилтай байсан бол өнөөдөр агаар салхинд гарч амар. Эрүүл агаар, сайхан байгаль таны эрүүл мэнд эд эмнээс ч чухал нөлөө үзүүлэх үе.

Үхэр: Жилийн эцсээр төлөвлөж байгаа олон чухал ажил байгаа байх. Бусдын итгэл найдварыг алдахгүй байх нь чухал үе. Бизнес харилцаанд зарим хүмүүстэй тохиролцох нь таны бухимдлыг  хүргэнэ. Таагүй хүмүүсээр хүрээлүүлсэн үед таны ажил амьдрал дарамтад орох болно. Гэхдээ өрсөлдөөнийг зарим талаар ашигтай сорилт гэдэг утгаар хүлээн ав. Хувийн амьдралдаа өөрчлөлт хийх бол болгоомжтой бай. 

Хамтатгах: Энгийн амралт төлөвлөхөд тохиромжтой өдөр. Төвөгтэй ажил хэргээс ирэх шаардлага дарамттай байх болно. Иймээс гэр орны болон хувийн асуудалдаа илүүтэй анхаар. Гэр орныхоо орчныг өөрчлөн шинээр тавилга худалдан авах, орон сууцны нөхцөлөө сайжруулах зэрэг хүсэл таныг татах болно. Гадуур гарч цагийн өнгөрүүлснээс гэртээ тухлах нь илүү дээр санагдана. 

Мэлхий: Зарим хүмүүс холбоо харилцаагаа сайжруулах шаардлагатай. Хэрвээ хэн нэгэн таныг худал мэдээллийн бай болгох гэж буй бол бүх талаар бэлэн байх хэрэгтэй. Хэрэгтэй мэдээллээ хайхад их цаг үрнэ. Хэрвээ харилцаа холбоо сайн байвал асуудлын шийдэх арга зам хурдан гарч ирнэ. 

Арслан: Өдрийг сөрөг бодолтой эхлэх юм бол ихэнх үйлдэл таагүй болж өнгөрнө. Эерэг байвал энэ бүгд эсрэгээрээ ч байж болно. Хайртай хүмүүстэйгээ цагийг зугаатай өнгөрүүлж, гэр бүлийн аз жаргалыг мэдэр. Ганц бие хүмүүс хайраа олох магадлалтай боловч гэнэтийн учралаас болгоомжил. Амьдралдаа өөрчлөлт хийхэд бэлэн байгаа бол зөв эхлэл тавигдах боломжтой.

Охин: Энэ өдөр ихэнх хүмүүс ганцаардах болно. Таны энерги нэлээн доогуур байх тул зожиг хандлага илрэх болно. Таны хариуцлагатай байдал сайн байх боловч цаг үргэлж ийм байдалтай байх хэрэггүй. Бусадтай санал солилцох тал дээр илүү нээлттэй бай. Гэрээ тохиролцоо хийх ажил амжилт олох эсэхэд томоохон байр эзэлнэ.

Жнлүүр: Хамгийн ойр дотнынхоо хүмүүстэй уулзаж чин сэтгэлийн яриа өрнүүлэхэд таатай өдөр. Харилцаа холбоо найдвартай эсэх нь шалгагдах бололтой. Хувийн амьдралд зөрчилтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай. Хов живээр хөөцөлдөх нь таагүй үр нөлөө авчирна. Бусдыг хүндлэх нь жижиг зүйлээс ч илэрч болно. 

Хилэнц: Чухал ажлын санал ирнэ. Гэр бүлийн асуудалтай холбоотойгоор зарим төрлийн тусламж хэрэгтэй болно. Өнөөдөр өөрийн хариуцлагатай талаа харуулах хэрэгтэй. Сонирхолтой үйл явдал болох бөгөөд ямар нэг өөрчлөлт гарах юм шиг санагдана. Гэхдээ учрал тохиолдлыг тайвнаар хүлээн авбал өмнөх ажлаа хялбархан хийх боломжтой.

Нум: Энэ жилдээ дуусгах ёстой үүрэг даалгавраа биелүүлэхэд их хичээл зүтгэл, тэвчээр шаардлагатай болно. Хувиа хичээсэн зан таныг таагүй байдалд оруулна. Хэрвээ хэн нэгнийг гомдоож байсан бол уучлалт гуй. Таны эргэн тойронд ойлгомжгүй хүмүүс байвал болгоомжтой байж, тэднийг нүд салгалгүй ажаарай. Олдсон боломжоо тэдэнд алдан, дараа нь харамсах хэрэг гарч магадгүй. 

Матар: Баяр хөөртэй өдөр. Аль болох тайван байхыг чухалчил. Хэрэв завтай бол салхинд гар. Төвлөрөхийн тулд бясалгал хийсэн ч болно. Эрч хүчээ хэрэгтэй зүйлд зөв зарцуул. Зорьсон зорилгоо эцсийн байдлаар тодорхойлоорой. Яарч хийсэн ажил бүтэлгүйтэлд хүргэнэ. 

Хумх: Амьдралын удаан хэмнэл нь сэтгэл гонсойход хүргэнэ. Шинэ зүйл бодож олоорой. Танд өөрийгөө нээх боломжууд байна. Өөрийнхөө муу талыг олж хар. Бүх сул талаа хаяхгүй бол та эхлэхээсээ өмнө ялагдах болно. Сайн сайхан ирээдүйн талаар бод. Сонирхолтой санал ирвэл хүлээн ав. Өөртөө итгэлтэй амьдрах боломжийг эрж хай. 

Загас: Сайн энерги ихсэх тул та идэвхтэй амрахын зэрэгцээ бүтээлч үйл ажиллагаа явуулахад таатай байна. Харилцан ойлголцох өргөн боломж олгох өдөр. Та тайван амгалан байдал болон бусдын онцлогийг хүлээн зөвшөөрөх чадвараараа онцгойрно. Ямар нөхцөлд та бүхнийг амжуулж, амжилтад хүрч чадна. Хайр дурлалын харилцаагаа бэхжүүлэхэд тохиромжтой үе.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19