Боловсролын шинэчлэл, хөгжлийн чиг хандлага, хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийн чиглэлээр салбарт хэрэгжүүлж үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар нэгдсэн ойлголттой болж хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготойгоор 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжихэд хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сургалт зохион байгуулагдлаа.
Сургалтад БЕГ, НБГ, аймгийн БШУГ, дүүргийн БХ-ийн СӨБ, ЕБС-ийн хүүхдийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн, нийслэлийн эмч нарын ахлагч, эмч нарын төлөөлөл 40 оролцогч оролцлоо.
Сургалтаар Боловсролын шинэчлэл, салбарын хөгжлийн чиг хандлага, хүүхэд, өсвөр насныхны эрүүл мэндийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэнд, эмч нарын мэргэжлийн хөгжлийн бүлэг бүрдүүлэн ажиллах зөвлөмж, цахимын зохистой, ажил, амьдралд эерэг үр нөлөө үзүүлэх зарим зарчмуудын талаар мэдлэг, ойлголтоо нэгтгэн хамтран ажиллалаа. 
Сургалтын үр дүнд НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сангаас 2024 онд Боловсролын салбарт:
- Өсвөр үед ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр эрүүл мэндийн хөтөлбөрийн агуулгыг Бэлгийн цогц боловсролын олон улсын удирдамжийн дагуу сайжруулах, багш бэлтгэх институтийн чадавхыг бэхжүүлэх, эрүүл мэндийн хичээл заах ээлтэй орчин бүрдүүлэх
- Сургуульд суурилсан сурагчийн эрүүл мэндийн хөтөлбөрийг боловсруулах, эрүүл мэндийн үйлчилгээг бий болгоход дэмжлэг үзүүлэх
- Сургуулийн эмч нарын ажлын байрны тодорхойлолтыг үнэлэх, БШУ-ны сайд, Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан хамтарсан ажлын хэсэг, багийг ажиллуулах зэрэг чиглэлээр дэмжиж хамтран ажиллахаар боллоо.
АДМИН








Нийгэм




