Dark Light
Нийгэм | 2023-12-23

2012 оноос хойш төрсөн хүүхдүүд 1072 хувьцаатай болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаатай холбоотой  авах арга хэмжээний талаарх тогтоолын төслийг Засгийн газраас боловсруулж УИХ-д танилцууллаа. Тогтоолын төсөлд дараах хэд хэдэн чухал асуудлыг тусгалаа. 

-2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн хүүхдүүд болон харьяат болсон Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072  хувьцааг шинээр эзэмшүүлэх, 

-2024 оны 01 дүгээр сараас хойш төрсөн иргэдэд 1072 хувьцаа олгох, 

-2021, 2022 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны хувьцааны ногдол ашгаа аваагүй иргэдэд ногдол ашгийг хуваарилах, 

-“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшиж байгаад худалдсан, эсвэл суутган тооцуулсан иргэд хүсэлт гаргасан тохиолдолд  хувьцааг нэрлэсэн үнэ буюу 933 төгрөгөөр буцаан худалдан авах боломж олгох зэрэг асуудлыг шийдвэрлэхээр тусгалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19