Dark Light
Нийгэм | 2023-12-23

“Эрдэнэс Тавантолгой” ХК 1.1 сая тонн нүүрс арилжлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 175 багц буюу 1,1 сая тонн коксжих нүүрс арилжлаа. Биржийн арилжаа эхэлснээс хойш хамгийн өндөр дүнтэй борлуулалтыг хийлээ.
Арилжаанд нийт 5 худалдан авагч оролцсон бөгөөд тонн тутмыг 172.3 ам.доллароос эхлэн дуудаж, 174.8 ам.долларт хэлцэл хийгдлээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 65 удаагийн арилжаагаар 1,264.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 9,7 сая тонн нүүрсийг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаад байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19