Dark Light
Нийгэм | 2023-12-23

Үс засуулбал жаргал ирнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 13

2023.12.24 / НЯМ ГАРАГ

ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САРЫН

ЕСӨН УЛААН УЛААН ЛУУ ӨДӨР

Үс засуулбал: Жаргал ирнэ.

Наран ургах, шингэх: 08.40-17.03 

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Төрөхүй

Суудал: Гал

Аргын тооллын 12 сарын 24, Адьяа гараг. Билгийн тооллын 13, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 3 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19