Малын генетик нөөцийн үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн дагуу 2024 онд импортлох мал, үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл тоо хэмжээг тогтоож, зөвлөмж гаргахаар шийдвэрлэв.
Мөн мэргэжлээрээ олон жил үр бүтээлтэй ажиллаж буй 14 мал зүйчийн материалыг хэлэлцэж ХХААХҮ-ийн Сайдын 2019 оны “Мэргэжлийн зэрэг дэв олгох, хүчингүй болгох, сунгах, бүртгэх журам батлах тухай” А/42 дугаар тушаалын дагуу “Зөвлөх мал зүйч”-ийн зэргийг 3, “Тэргүүлэх мал зүйч”-ийн зэргийг 9, “Шинжээч мал зүйч”-ийн зэргийг 2 хүнд тус тус олгохоор тогтлоо.
АДМИН








Нийгэм




