Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалын хэрэгжилтийг хангаж 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хошууч генерал Р.Гаваагийн нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн болон алтан гадас одонт Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид Чингис хаан музейн тайлбартай аялалд хамрагдлаа.
Тухайн музей нь Хүннүгийн анхны төрт улсаас Чингис хаан Монголын эзэнт гүрний үе, монголын төрт улсын 2000 жилийн түүх, хаад язгууртнуудын түүх, Монголын түүхэн гүйцэтгэсэн үүрэг, байр суурь, намтар, үйл ажиллагааг тодотгон харуулсан 11 мянга гаруй үзмэртэй.
Их эзэн хаан Монголын төдийгүй дэлхий ертөнцийн түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хүн төрөлхтний дэвшлийн үндэс суурийг цогцлооход онцгой гавьяа байгуулж, Чингис хааны угсааны хаад язгууртнуудын түүхийг харуулаад ХХ зууны эхэнд буюу 1911 онд Чингисийн угсааны алтан ургийн ноёд өнөөгийн Монгол улсыг хэрхэн үлдээсэн тухай түүхийг цогцоор нь харуулсан музей байсан юм.
АДМИН








Нийгэм




