Dark Light
Нийгэм | 2023-12-27

Өнөөдөр шүүх Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын гэм бурууг хэлэлцэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захиралсан асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болно. Тэдний шүүх хурал сарын өмнө болсон ч Б.Ганхуяг эрүүл мэндийн шалтгаанаар хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авсан юм.

Тодруулбал, шүүгдэгч Б.Ганхуягийн эрүүл мэндийн байдал муу, гуравдугаар шатлалын эмнэлэгт сар орчим хугацаанд хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байгааг өмгөөлөгч хэлсэн. Прокурорын байгууллага  Б.Ганхуягийн биеийг үзсэн тул энэ саналыг хүлээн зөвшөөрснөөр шүүх хуралдаан нэг сараар хойшилсон. Мөн түүний өмнө аравдугаар сарын 30-нд хуралдахаар байсан ч нэр бүхий гэрчүүд ирээгүй шалтгаанаар хойшлуулсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19