Эмийн гаж нөлөө бүр эм хэрэглэж эхэлсний дараа шууд илэрдэггүй. Зарим гаж нөлөө дараах тохиолдолд илэрч болно:
- Эмийг удаан хугацаагаар хэрэглэсний дараа
- Эмийн тунг өөрчилсний дараа
- Эмчилгээг зогсоосны дараа
- Хэд хэдэн эмийг хавсран хэрэглэсний дараа
- Эмийг хоол хүнс, нэмэлт бүтээгдэхүүн эсвэл ургамлын гаралтай бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэсний дараа
Эм хэрэглэж байх хугацаандаа шинээр илэрсэн, хэвийн бус эсвэл удаан үргэлжилж буй шинж тэмдгийг анхааралтай ажиглаарай.
Та өөртөө эсвэл асран халамжилж буй хүнд тань эмийн гаж нөлөө илэрч байна гэж сэжиглэж байвал үүнийг үл тоомсорлож болохгүй.
Эмийн гаж нөлөөг https://mmra.gov.mn/?id=200312-д мэдээлж, эмнэлгийн мэргэжилтнээс зөвлөгөө аваарай.
АДМИН







Эрүүл мэнд



