Dark Light
Нийгэм | 2026-11-05

АЧАА ТЭЭВРИЙН НЭГДСЭН БҮТЭЦ БАЙГУУЛАХ САНАЛ ТАНИЛЦУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Эрдэнэс Газ” ХХК-ийн удирдлагууд “Чингис хаан Үндэсний баялгийн сан нэгдэл” ХХК-ийн харьяа компаниудын хэмжээнд ачаа тээврийн нэгдсэн бүтэц байгуулах санал танилцуулав.
Нэгдлийн харьяа компаниудын экспортын үйл ажиллагаа түрээсийн вагоноос өндөр хамааралтай байгаа нь тээврийн зардал өсөх, уурхайн ачилтын талбайд нүүрс, хүдэр хуримтлагдах, шохой, гөлтгөнө зэрэг үйлдвэрлэлийн түүхий эдийн нийлүүлэлт тасалдах эрсдэлийг бий болгож байна. Үүний улмаас борлуулалтын орлого саатах, нийлүүлэлтийн график алдагдах зэрэг хүндрэлүүд үүсдэг.
Тиймээс нэгдлийн хэмжээнд ачаа тээврийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлснээр эдгээр эрсдэлийг бууруулж, тээврийн хүртээмж, нийлүүлэлтийн найдвартай байдлыг сайжруулах боломжтой гэж үзэж буйгаа тус компани илэрхийллээ.
“Чингис хаан Үндэсний баялгийн сан нэгдэл” ХХК уг саналын хүрээнд бизнес загвар, хэрэгжүүлэх хувилбаруудыг боловсруулж, эдийн засгийн үр өгөөж болон эрсдэлийг илүү нарийвчлан судлах чиглэл өглөө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08