Dark Light
Нийгэм | 2023-12-27

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр УГЗ цол хүртэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Хөгжмийн онолын тэнхимийн багш, хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяр шинэ оны босгон дээр түмний хайр, төрийн хүндэтгэл хүлээж Монгол Улсын УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН цол хүртэх болжээ. 

Ш.Өлзийбаяр нь олон улсын нэр хүнд бүхий томоохон уралдаануудаас 6 удаагийн шагнал хүртсэний дээр Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооноос жил бүр уламжлал болгон зохиогддог "Морин хуур" наадмын хоёр удаагийн Гран При шагнал, "Алтан намар" хөгжмийн наадмын шилдэг бүтээлийн шагналуудыг хүртэж ирсэн шилдэг залуу хөгжмийн зохиолчдын нэг билээ. Түүний хөгжмийн бүтээлүүд Монголын мэргэжлийн хөгжмийг Олон улсын хэмжээнд сурталчлах, гадаад дотоодын хөгжмийн ертөнцөд түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19