Dark Light
Нийгэм | 2023-12-27

Сэргэлэн сумын мал эмнэлгийн тасаг автомашинаар шагнууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорнод аймгийн Засаг даргын санаачилгаар "ЭНХ СҮРГИЙН ЭЛЧ" сумын мал эмнэлгийн тасаг шалгаруулах болзолт уралдааныг 14 сумын Мал эмнэлгийн тасгийн малын эмч, мэргэжилтнүүдийн дунд амжилттай зохион байгуулж, шилдгүүд шалгарлаа.

Шилдэг тасгуудад аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн шагналыг гардуулан өглөө.

1 дүгээр байранд Сэргэлэн сумын Мал эмнэлгийн тасаг шалгарч, ажил үйлчилгээндээ хэрэглэгдэх 23,5 сая төгрөгийн үнэ бүхий Приус-30 автомашин.

2 дугаар байранд Гурванзагал сумын Мал эмнэлгийн тасаг шалгарч, 3 сая төгрөг.

3 дугаар байранд Баянтүмэн сумын Мал эмнэлгийн тасаг шалгарч, 1 сая төгрөг.

Мал эмнэлгийн тасгууд сум орон нутаг, аймгийн хэмжээнд бодит үр дүн гарсан арга хэмжээг зохион байгуулсан, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг оновчтой хэрэгжүүлж ажилласан, сумын хэмжээнд мал сүргийн дархлаажуулалт, угаалга, эмчилгээ, мал эмнэлгийн салбарын ажил үйлчилгээнд шинэлэг санал, санаачилга гарган ажилласан зэргээр үнэлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19