Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр 10:00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон.
Улмаар хуралдаан 10:50 минутанд эхэлсэн боловч нэр бүхий гэрчүүдийг оролцуулах шаардлагатай гэж үзэн ирэх нэгдүгээр сарын 18-ныг хүртэл хойшлууллаа.
Мөн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нь гадны улсад албан айлчлалаар явах болсон тул түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээ буюу хилийн хоригийг цуцалж шийдвэрлэсэн байна.
АДМИН







Нийгэм




