Dark Light
Нийгэм | 2023-12-27

Ардын өв уламжлал хадгалсан бүтээлийн үзэсгэлэнгээ гарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн урлал дизайны тэнхимийн зургаан ангийн 88 суралцагч “Хүслийн жигүүр” бүтээлийн үзэсгэлэнгээ гаргалаа. 

Урлал дизайны тэнхмийн суралцагчид өөрсдийн сурч мэдсэнээ бататган, ур чадварын үнэлгээгээр шалгарч олон нийт, эцэг, эх, асран хамгаалагчдад бүтээлийн үзэсгэлэнгээ нээлттэй толилуулж байгаа юм. 

Хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтран сүүлийн хоёр жил дараалан зохион байгуулж байгаа энэхүү үзэсгэлэнд ардын өв уламжлалыг хадгалсан 

-уран сийлбэр, 

-үнэт эдлэлийн дархан, 

-зураач чимэглэлч, 

-арьсаар гар урлалын зүйл урлаач, 

-чимэглэх урлаг, 

-хэвлэлийн график дизайнч мэргэжлээр төгсөгчдийн онцлог бүтээлүүд дэлгэн тавигджээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд БШУЯ, БЕГ, Соёлын яамны төлөөллүүд болон бусад зочин төлөөлөгчид оролцлоо. 

Сонирхуулахад 2023-2024 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд тус коллежийг 22 ангийн 513 суралцагч төгсөх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19