УОК-ын Шуурхай штабаас Дорноговь аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцлаа. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу үнэлгээ хийхэд 12 аймгийн 30 суманд цагаан зудтай, 12 аймгийн 48 сум цагаанаар зудархуу байгаа бөгөөд цагаан зудын нөхцөл бүрдсэн. Зудын эрсдэлтэй сумдад Дорноговь аймгийн Дэлгэрэх, Айраг, Алтанширээ хамаарч байгаа байгаа бол Хөвсгөл, Иххэт сумд цагаанаар зудархуу байдалтай байна.
Мөн өөр аймгийн нутагт 9 сумын 54 өрхийн 35.1 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 10 сумын 231 өрхийн 84.0 мянган толгой мал оторлож байна.
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн улсын чанартай авто зам дагуу ажиллах шуурхай ажлын хэсгийг энэ сарын нэгнээс эхлэн Айраг суманд байгуулан ажиллаж байгааг энэ үеэр танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
АДМИН







Нийгэм




