Монгол Улсын Хөдөлмөрийн баатар МАК-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Цогт төрийн өндөр цол хүртсэн сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр "Монголын төр, түмэн олон өндөр хишгээ хайрлаж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм алдрыг хүртээж байна. Миний бие монголын уул уурхайн салбарт 33 жил зүтгэлээ. Үүнээс 28 жил нь Монголын алт компанид ажиллалаа. Энэ жил манай компанийн 30 жилийн ой тохиож байна. Монгол Улсын нийгэм, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулахуйц томоохон бүтээн байгуулалтыг манай хамт олон гардан бүтээсэн. Дэлхийн тэргүүний техник технологийг монголдоо нутагшуулаад, монгол хүн монгол залууст түүнийг эзэмшүүлэхэд манай компани идэвхтэй сайхан ажилладаг нь бахдалтай байдаг. Орон нутгийн төсөв улсын эрднэсийн сан хөмрөгийг баяжуулахад манай компанийн үүрэг роль өндөр байдаг. Энэ бүх амжилт ололтыг Монголын төр үнэлж, өнөөдөр намайг төлөөлөл болгон энэхүү шагналаар шагнаж байгаа гэж бодож байна. МАК-ийг үүсгэн байгуулсан Нямтайшир захиралдаа, Хулан эгчдээ нийт компанийнхаа хамт олонд, монголын ард т үмэндээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье" гэв.
Нийгэм | 2023-12-28
Г.Цогт: Монголын төр өндөр хишгээ хайрлаж Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм алдрыг хүртээлээ
СЭТГҮҮЛЧ |
АДМИН
АДМИН
Сэтгэгдэл бичих







Нийгэм




