Dark Light
Эдийн засаг | 2026-11-05

ОЮУ ТОЛГОЙН ЗЭСИЙН ЭКСПОРТ МОНГОЛ-ХЯТАДЫН ХИЛЭЭР ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

"Оюу толгой" ХХК-ийн мэдээлснээр Гашуунсухайт-Ганцмод боомтоор хийгдэж байсан зэсийн баяжмалын экспортын хязгаарлалт шийдвэрлэгдэж, 2026 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн хэвийн горимдоо оржээ 

Монгол Улсаас БНХАУ-руу нэвтрэх хамгийн ачаалалтай өмнөд хилийн боомт болох Гашуунсухайтаар зэсийн баяжмал тээвэрлэх цувааны тоо өнгөрсөн аравдугаар сарын дундаас эхлэн ердийн үеийнхээс (өдөрт 13 цуваа) буурч, өдөрт дөрөв орчим болоод байсан юм. Тэгвэл эл экспортын хязгаарлалт шийдэгдэж, арваннэгдүгээр сарын 4-ний өдөр 13 цуваа хилээр нэвтэрснээр тээвэрлэлт өмнөх хурддаа бүрэн эргэж орсон талаар "Оюу толгой" компаниас мэдээллээ.

"Оюу толгой" компанийн Гүйцэтгэх захирал Сүхбаатарын Мөнхсүх:

"Сайн мэдээ дуулгая. Баяжмалын экспортын хязгаарлалт шийдвэрлэгдэж, өнөөдөр 13 баяжмалын цуваа хилээр гарлаа. Энэ хугацаанд манай хамт олон ч хичээж ажиллалаа. Засгийн газар, холбогдох байгууллагууд ч анхаарч, шуурхай арга хэмжээ авлаа. Тал талын хичээл зүтгэлийн үр дүнд байдал нааштай болж байгаад баяртай байна. Гэхдээ энэ эрчээ алдахгүй байх нь чухал. Одоо бид хуримтлагдсан баяжмалаа экспортолж, эрчимтэй нөхөх тал дээр төвлөрнө өө" гэлээ.

Харин тус боомтоор нэвтрэх нүүрсний тээвэрлэлт эргэн сэргэсэн эсэх талаар албаны сувгууд одоогоор ямар нэг мэдээлэл өгөөгүй байна. Тус хилийн боомтын үйл ажиллагаа бүрэн хаагдаагүй бөгөөд ачааны машинууд хуваариасаа хэдэн долоо хоногоор хоцорч, удаашралтайгаар хилээр нэвтэрсээр байсан юм.

Тээвэрлэлт ийнхүү удаашрах болсон шалтгаан нь өнгөрсөн наймдугаар сараас эхлэлтэй бөгөөд Хятадын талын Ганцмод боомтоор нэвтэрч буй жолооч нарт зориулж авто машин доторх нүүр царай таних системийг Хятадын эрх баригчид суурилуулж эхэлснээс үүдэлтэй ажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08