Dark Light
Урлаг соёл | 2026-11-05

МОНГОЛЫН ХЭЭР ТАЛЫГ МОРИОР ТУУЛСАН АМЕРИК ЭМЭГТЭЙН ДУРСАМЖ НОМ ХЭВЛЭГДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Palmetto Publishing хэвлэлийн газраас зохиолч Бетси Күүксигийн (Betsy Cooksey) бичсэн "Монголд төөрч, өөрийгөө олсон нь" (Lost and Found in Mongolia) хэмээх шинэ дурсамж номыг уншигчдын хүртээл болголоо. "Нэгэн эмэгтэйн зэрлэг байгальд хийсэн аялал" гэсэн дэд гарчигтай тус бүтээлийг бестселлер номын хамтран зохиогч Андреа Кагантай хамтран туурвисан бөгөөд номын өмнөх үгийг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан нэрт улс төрч, зохиолч Марианна Уильямсон бичжээ.

Энэхүү номд өдгөө 65 настай, бараг 30 жил ханилсан нөхрөөсөө салж, Кроны өвчин (хоол боловсруулах замын архаг үрэвсэл) хэмээх хүнд өвчинтэй тэмцэн, ферм дээрээ ганцаараа амьдарч байсан нэгэн эмэгтэйн амьдрал хэрхэн өөрчлөгдсөн тухай өгүүлдэг байна. Амьдралаас бүрмөсөн бууж өгөөд байсан түүнд нэгэн өдөр "Чи манай аялалд нэгдэж болно шүү" гэсэн тавхан үгтэй урилга иржээ. Энэхүү урилга нь түүнийг Монголын зэрлэг байгалийг мориор туулах буяны экспедицийн аялалд хөтөлж, улмаар дараагийн 7 жилийн хугацаанд Монгол Улс руу олон удаа аялах эхлэлийг тавьсан байна.

Бетси Күүкси анхны аялалдаа огт бэлтгэлгүй байснаа дурдаад, морь унаж чаддаггүй, майхан ч барьж мэдэхгүй байснаа номдоо хошин бөгөөд илэн далангүй байдлаар бичжээ. Тэрээр бие махбодын ядрал, туйлдал, хүнд хэцүү газар нутгийн сорилтоос гадна олон арван жил өөртөө бий болгосон уур хилэн, цөхрөлөө хэрхэн даван туулж, танихгүй хүмүүсээс тусламж гууж сурсан дотоод сэтгэлийн тэмцлээ хуваалцсан байна.

Уг бүтээл нь нэрт зохиолч Шерил Стрэйдийн "Зэрлэг байгальд" (Wild), Элизабет Гилбертийн "Ид, залбир, хайрла" (Eat, Pray, Love) зэрэг дурсамж номтой ижил ангилалд багтаж байгаа ч гол баатар нь дунд болон ахимаг насны эмэгтэй гэдгээрээ онцлогтой юм. Номын дэлгүүрүүд болон хэвлэлийн газрууд сүүлийн үед дунд наснаас хойш амьдралаа шинээр эхлүүлж буй хүмүүсийн түүх болон жуулчдын жимээс ангид хийсэн аяллын тэмдэглэлүүд маш их эрэлттэй байгааг онцолжээ.

Зохиолч Бетси Күүкси өөрийн туулсан амьдралынхаа тухай "Амьдралын хариулт нь өвдөлт, хүнд хэцүү бүхний ард нуугдаж байдаг" хэмээн хэлсэн байна. Тус ном нь одоо Amazon болон Barnes & Noble цахим дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхлээд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08